2017-12-10
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


Мэдээ

Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь
“ЭМИЙН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭГ ТӨЛӨВШҮҮЛЭХ НЬ” сэдэвт Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн СӨЭМТ-ийн эмч, эм зүйч нарын туршлага солилцох бүсийн зөвлөлдөх арга хэмжээ боллоо. 

  Ховд аймгийн Манхан суманд Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгуудын  их эмч, эм зүйч нарын “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь” сэдэвт  бүсийн зөвлөлдөх уулзалт 2015 оны 6 дугаар сарын 22-24-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа эмч, эм зүйч нар харилцан туршлага солилцож, мэдлэг ур чадвараа сайжруулснаар иргэдийн дунд эмийг зөв зохистой хэрэглүүлэх, эмийн тухай үнэн зөвм мэдээллийг өгөх арга зүйд сургах, эмийн бус эмчилгээний үр дүнтэй аргыг нэвтрүүлсэнээр нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уг зөвлөлдөх уулзалт явагдсан нь үр өгөөжээ өгсөн, үр дүнтэй арга хэмжээ болсон юм.


Тус уулзалтанд НТБ-ын суурин төлөөлөгч Ховд аймгийн ЗДТГ-ын дарга бөгөөд төслийн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнх, НТБайгууллагын ЭМАШТҮБ-2 төслийн удирдагч С.Баяржаргал, ЭМГ-ын дарга Д.Цээпил нар оролцсоноос гадна урилгаар АШУҮИС-ийн ГАА салбарын уламжлалт эмчилгээний багш Т.Гармаа болон 3 аймгийн ЭМГ-ын эмийн бодлого хариуцсан мэргэжилтнүүд, Сум өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, эм зүйч ажилтнууд нийтдээ 65 хүн гурван өдрийн турш туршлага солилцож хамтран зөвлөлдлөө.

Тус зөвлөгөөнөөс аймаг бүр эмийг зохистой хэрэглэх, эмч нар эмийн жор тогтмол зөв бичиж хэвших, эргэлтийн эмийн санг үр дүнтэй хэрхэн ажиллуулах зэрэг олон чиглэлээр хийх ажлын жагсаалт гарган шинэ туршлагуудыг нэвтрүүлэн ажиллахаар боллоо. Уламжлалт эмчилгээний мэргэжлийн багшийн оролцуулсанаар тухайлбал: Артерийн даралт ихсэх, ханиад шуухинаа хатгалгаа зэрэг өвчний үед эм хэрэглэлгүйгээр уламжлалт ямар аргаар, гарын дорх материал ашиглан эмчлэх талаар зөвлөгөө өгч, хөдөлгөөнөөр эрүүлжсэн олон хүний мэдээллийг өгч, тухайн сумын брэнд үйл ажиллагаа болох “Оюунлаг өглөөлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулсан нь шинэлэг байлаа. Цаашид бүх шатны удирдлагуудад мэдээллийг хүргэж, ажил амьдралдаа туршлагыг нэвтрүүлэн үр дүнтэй ажиллахаа оролцогчид маань илэрхийлж байлаа. 
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2