2017-12-10
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

Хүүхдийн Эрх Хөгжил төсөл (ХЭХ)
ХЭХ төсөл нь зорилтот орон нутагт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих үндсэн зорилготой хэрэгжсэн. Төсөл 2014 оноос эхлэн үйл ажиллагааны хүрээг нарийвчлан хөдөөгийн сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр анхааран ажиллахыг зорьж байна. 
Төслийн зорилго  

ХЭХ төсөл нь зорилтот орон нутагт хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих үндсэн зорилготой хэрэгжсэн. Төсөл 2014 оноос эхлэн үйл ажиллагааны хүрээг нарийвчлан хөдөөгийн сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг сайжруулах чиглэлээр анхааран ажиллахыг зорьж байна. 

Төслийн зорилтот бүс,  хэрэгжсэн хугацаа
2009-2013
Улаанбаатар хот , Ховд аймаг
2014 -2018
Ховд, Баян-Өлгий аймгууд

Ололт Амжилт
Mонгол улсын засгийн газар 1990 онд Хүүхдийн Эрхийн Конвенцид гарын үсэг зурсан явдал нь НЛМ Норвегийн тусламжийн байгууллагаас хэрэгжүүлсэн зорилтот бүс нутгийн хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих төслийн үйл ажиллагаанд үнэлж баршгүй дэмжлэгийг авчирсан юм. 

Төсөл нь 2009-2013 онд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг дэмжих зорилгын хүрээнд үндсэн гурван зорилт тавьж ажилласан. Эдгээр нь зорилтот орон нутгийн олон нийтийн хөгжлийг дэмжих,  хөдөөгийн сургуулийн дотуур байрны нийгэм сэтгэл зүйн орчин нөхцлийг сайжруулах,  нийгмийн ажлын боловсролын чанар, стандартыг сайжруулах бөгөөд эдгээр зорилтуудын хүрээнд  сургалт, нөлөөллийн ажлыг бүхий л түвшинд явуулж ажиллалаа. 

Олон Нийтийн Хөгжлийн үйл ажиллагаа
Олон нийтийн хөгжил хөтөлбөр Улаанбаатар хотын гурван хороо, Ховд аймгийн хоёр суманд хэрэгжсэн.  Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг сайжруулахын тулд бүс нутгийн олон нийт, гэр бүлд тулгуурласан олон төрлийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийгмийн цогц суурь үйлчилгээ хөтөлбөрийн Өрхийг чадваржуулах стратегид суурилсан Өрхийн сургалт үнэлгээний аргачлалыг ХЭХ төслийн зорилго, зорилтын хүрээнд нийцүүлэн шинэчилж таван шалгуур үзүүлэлт  бүхий  Өрхийн Сургалт Үнэлгээг жил бүр орон нутгууд амжилттай зохион байгуулж байна. Гэр бүлийн хүрээнд хүүхдүүдийг шийдвэр гаргах үйл явцад оролцуулдаг, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа сайжирсан,  хүүхдүүдээ шийтгэлийн аргаар бус эерэг аргаар  хүмүүжүүлэхэд анхаардаг болсон, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бий болгосон зэрэг олон сайн өөрчлөлтийг зорилтот орон нутгийн хүүхэд, эцэг эхчүүд мэдээлсэн байна. 
Олон нийтийн хөгжлийн үйл ажиллагаа 2013 оныг дуустал хэрэгжсэн. 

Дотуур байр
ХЭХ төслийн эхний шатанд (2009-2013) Ховд аймгийн сумдын сургуулийн дотуур байруудад хүрч ажиллахдаа дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн  аливаа муу нөлөө, осол гэмтлээс хамгаалагдах эрх, шийдвэр гаргах үйл явцад хүүхдийн оролцох эрх,  чөлөөт цагаа өнгөрүүлэх болон амрах эрхийн хэрэгжилтэд ихээхэн анхаарал хандуулж ажиллаа. Төслийн хоёр дахь шатанд (2014-2018) хүүхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш хүртэх болон эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангагдах эрхийн талаар шинээр нэмж оруулаад байна. 

Хүүхэд, эцэг эхчүүд, дотуур байрны багш ажилтнууд, мэргэжилтнүүдэд зориулан хүүхдийн эрхийн болон дотуур байрны хүүхдүүдийн орчин нөхцлийн талаар мэдлэг, хандлага дээшлүүлэх олон төрлийн сургалтууд зохион байгуулсан. Хүүхдүүд болон насанд хүрэгчдийн аль аль нь ХЭХ төсөл хэрэгжсэнээр насанд хүрэгчдийн зүгээс хүүхдүүдэд хандах хандлагад бодитой өөрчлөлтүүд гарч,  хүүхдүүдтэй санал бодлоо солилцож, тэднийг сонсдог болсон талаар өгүүлсэн байна. Бүх дотуур байрууд  хүүхэд хөгжлийн төвтэй болсноор хүүхдүүд  өөрсдийн эрхийн талаар болон тэдэнд тулгарч  байгаа асуудлын талаар ярилцах, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, гэрийн даалгавраа хийж гүйцэтгэхдээ тусламж авах, тоглож наадах  боломжтой болсон.  Түүнчлэн байрны багш, ажилчид хүүхдүүдийг эрүүл, тэжээллэг хоол хүнсээр хангах, тэднийг чөлөөт цагаа өнгөрүүлэхэд ихээхэн анхаарал тавих болсон байна. 

Хэдийгээр Ховд аймаг дахь дотуур байруудын орчин нөхцөл сайжирч байгаа ч цаашид  анхаарал хандуулах асуудлууд байсаар байгаа бөгөөд энэ нь дан ганц Ховд аймгийн сумдын сургуулийн дотуур байрны асуудал биш Монгол улсад байгаа нийт дотуур байруудын нийтлэг асуудал болж байгаа юм. Тиймээс бид 2014 оноос эхлэн төслийнхээ хүрээг тэлэн тус аймгаас ч илүү хүнд орчин нөхцөлтэй Баян-Өлгий аймгийн сумдын дотуур байруудад чиглэн ажиллана. Түүнчлэн БШУЯ-тай энэ асуудалд хамтран ажиллахыг зорьж байна. 

Нийгмийн ажлын боловсролын чанарыг сайжруулах
Монгол улсад нийгмийн ажилтны мэргэжил нь шинэ залуу ажил мэргэжил юм. Богинохон түүхтэй, мэргэжлийн боловсон хүчин цөөхөн байдал нь ажиллаж буй салбартаа  мэргэжлийн үйлчилгээг илүү хөгжүүлэхийг нийгмийн ажилтнуудаас шаардаж байлаа. Тиймээс хүүхдийн эрхийг хангахад гол дэмжлэг үзүүлэх мэргэжилтэн бол аль ч газар ажиллаж буй нийгмийн ажилтан бөгөөд мөн нийгмийн ажилтны ангид сурч буй оюутнууд болон тэднийг бэлтгэж буй нийгмийн ажлын багш нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх нь чухал гэдгийг ХЭХ төслөөс анхаарч энэхүү ажлын хүрээнд Ховд Их Сургуультай хамтран ажилласан. 

Энэ ажлын үр дүнд багш нар олон төрлийн сургалтад хамрагдан мэргэжлийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлж нийгмийн ажилтны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд  шинэчлэлт хийсэн нь нийгмийн ажлын оюутнуудын мэдлэг, суралцах үйл явцад сайнаар нөлөөлжээ. Нийгмийн ажлын оюутнуудыг хөдөөгийн сургуулийн дотуур байруудад мэргэжлийн дадлага  ажлыг хийлгэх ажлыг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь оюутнуудын хүүхэдтэй ажиллах ур чадвар нь хөгжихийн зэрэгцээ дотуур байрны багш нар оюутнуудаас нийгмийн ажлын мэдлэгээ нэмэгдүүлэхэд тус дөхөм болж байна. Түүнээс гадна Ховд Их Сургуулийн нийгмийн ажлын төвд оюутнууд болон багш нарт зориулсан зөвлөгөө өгөх төвийн өрөөг тохижуулж өгсөн нь  багш, оюутнууд тогтмол уулзаж тэдний өмнө тулгамдаж буй хүндрэл бэрхшээл, асуудлуудаа ярьж зөвлөлдөх, хэрхэн  шийдвэрлэхэд нь туслах түүнчлэн мэргэжлийн хичээлийн семинар явуулж,  практик аргуудыг хэрэглэж сурах таатай орчин бүрдсэн.   

ХЭХ төсөл болон Ховд Их Сургуулийн хамтын ажиллагаа 2013 оныг дуустал хэрэгжсэн ч бидний харилцаа холбоо үргэлжилсээр байгаа юм.  

Нөлөөллийн ажил
Төслийн өөр нэгэн чухал ажил бол үндсэн зорилтуудынхаа хүрээнд зорилтот бүлгийн олон нийт  болон шийдвэр гаргагч нарт зориулсан  мэдээлэл, сурталчилгааны материал, ном гарын авлага хэвлүүлэх, ТВ-ийн нэвтрүүлгүүд болон сонингийн  нийтлэлүүд бэлтгэн  гаргах зэрэг нөлөөллийн ажил юм. Дотуур байрны хүүхдийн онцгой хэрэгцээний талаар бүсийн болон үндэсний түвшинд нөлөөллийн ажлыг үргэлжлүүлэн хийх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ нь орон нутгийн засаг захиргаа болон засгын газар хүүхдийн эрхийг хүндэтгэн үзэж дотуур байранд хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хангах явдал юм.   

Гол хамтрагчид
Боловсрол Шинжлэх Ухааны Яам /БШУЯ/
Хүүхдийн Төлөө Үндэсний газар /ХТҮГ/
Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сан /НҮБХС/
Улаанбаатар хотын Баянзүрх  Дүүргийн Засаг Даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс 
Улаанбаатар хотын Сонгинохайрхан Дүүргийн Засаг Даргын тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтэс   

Тус дүүргүүдийн дээр дурдсан хороод
Ховд Аймгийн Засаг Даргын тамгын газрын Нийгмийн Хөгжлийн Хэлтэс /АНХХ/
Ховд Аймгийн Боловсролын Газар /АБГ/
Ховд Аймгийн  Хүүхэд Гэр Бүлийн Хөгжлийн Хэлтэс /АХГБХХ/
Ховд аймгийн Алтай, Чандмань сумдын Засаг дарга түүний тамгын газар 
Ховд аймгийн нийт сумдын сургуулийн удирдлагууд, дотуур байрны багш, ажилчид 
Баян-Өлгий аймгийн Боловсролын газар (2014 оноос)
НЛМ-ийн Эрүүл Мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх төсөл /ЭМАШТҮБ/ 

Алтанцэцэг – Баянзүрх дүүргийн 88 дугаар сургуулийн сурагч (2012 oн)
Би Ц.Балдоржийн нэрэмжит БЗД-ийн 88-р сургуульд суралцдаг. Сурагчийн өөрөө удирдах зөвлөлийг тэргүүлээд гурван жил болж байна. Бидэнд сургууль дээр хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэхээр өрөө байхгүй, уулзалт зохион байгуулахад маш хүндрэлтэй байдаг байсан. Харин шаардлагатай тоног төхөөрөмж бүхий  өрөөтэй болсноор төрөл бүрийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломжтой болсон.  

Миний бодлоор хамгийн гол өөрчлөлт, амжилт бол хүүхдүүд төрөл бүрийн үйл ажиллагаанд оролцох үедээ өөрсдийн санаа бодлыг илэрхийлэх болсон явдал юм. Бас хүүхдийн нийгмийн амьдралын оролцоо улам сайжирч байгааг хэлмээр байна. Миний хувьд оролцоонд хүүхдийг уриалан дуудаж, өөрийгөө улам илүү хөгжүүлж, ирээдүйд улс эх орондоо ихийг бүтээх хүсэл эрмэлзлэлээр дүүрэн болж чадсан. Одоо бид хүүхэд хүүхэддээ гэсэн аргачлалаар хүндрэлтэй асуудалтай тулгарсан хүүхэдтэй өрөөндөө ороод ярилцдаг, урамшуулдаг, дэмждэг болж байна. Энэ нь “Хүүхдийн Эрх-Хөгжил” төслөөс бидний боловсруулсан төслийг дэмжиж, өрөөг нээж тохижуулах, үйл ажиллагаа зохион байгуулахад хэрэгцээтэй тоног төхөөрөмжөөр хангаж өгсөн нь үйл ажиллагаа жигдэрч, хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд маш том тус нэмэр болж өгсөнд би үнэхээр их байрлаж байна. Энэ нь ганц би биш манай сургуулийн бүхий л сурагчид үр шимийг нь хүртэж байгааг хэлэх нь зүйтэй гэж бодож байна.

Урангоо - Дотуур байрны хүүхэд (2013 он) 
Дотуур байрандаа чөлөөт цагийн өрөөтэй болсон нь манай дотуур байранд гарсан хамгийн чухал өөрчлөлт яагаад гэвэл хүүхдүүд чөлөөт цагаа тэнд зөв зүйтэй өнгрүүлдэг болсон. Дотуур байрны хүүхдүүд онцын зүйл хийхгүйгээр гадуур сэлгүүцэн алхахаа больсон. Мөн тэнд хамтдаа суугаад гэрийн даалгавраа хийх боломжтой боллоо. Бид одоо олон шинэ сонирхолтой номыг унших, чөлөөт цагаараа өөрсдийн хийх дуртай зүйлсээ хийх боломжтой болсон.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2