2017-12-10
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ 1
ЭРҮҮЛ МЭНДИЙН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ  (ЭМАШТҮБ)
Төслийн гол зорилго нь Монгол улсын баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн анхан шатанд ажиллагсдыг чадавхжуулан улмаар хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг дээшлүүлэх зорилготой хэрэгжсэн. 

ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ БҮС, ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА
2008-2012
Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудад 

ОЛОЛТ АМЖИЛТ
Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, ажиллагсдын чадавхийг бэхжүүлэх, хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх болон эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа, харилцааг бэхжүүлэх гэсэн үндсэн дөрвөн чиглэлд төвлөрч ажилласан. 

АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ
Эрүүл мэндийн мэдээллийг түгээх, туршлагаа хуваалцах үйл ажиллагааг төслийн зүгээс онцгойлон дэмжсэнээр, тус салбарт ажиллагсдыг зорилтот бүс нутгийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсэд нь идэвхжүүлэн амжилттай чиглүүлсээр байна.   

АЖИЛЛАГСДЫН МЭДЛЭГ ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ 
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд бүс нутгийн бүхий л эрүүл мэндийн мэргэжилтнүүдийг хамран олон тооны мэргэжлийн сургалтууд, туршлага судлах аялал, уулзалтууд зохион байгуулсан. Эрүүл мэндийн анхан шатанд ажилладаг гол хүмүүс болох багийн эмч нар анх удаагаа  мэргэжлийн сургалтанд 100% хамрагдсан нь нүүдлийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болсон юм.    

ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭМЖИХ 
Ард иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор төслийн зүгээс олон удаагийн эрүүл мэндийн аян зохиож, ТВ нэвтрүүлгүүд бэлтгэн мөн эрүүл мэндийн олон тооны мэдээлэл, сургалт сурталчилгааны гарын авлага материал бэлтгэн хэвлүүлж иргэдэд түгээсэн байна. 

Хүн амын дунд амны хөндийн эрүүл мэнд  анхаарал татсан асуудал байсан тул төсөл онцгойлон анхаарч хүүхдүүд, эцэг эхчүүдэд амны хөндийн аян зарлан шат дараалан зохион байгуулсан. Энэхүү аяны үр дүнд хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндийн мэдлэг, хандлага сайжран сургууль цэцэрлэг дээрээ, гэртээ шүдээ угаах дадал хэвшилтэй болсон. Түүнчлэн хүүхдүүд амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдан нэлээдгүй хувиар шүдээ эмчлүүлжээ. 

ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХАРИЛЦАА ХОЛБООГ БЭХЖҮҮЛЭХ 
Төслийн зорилтуудын нэг нь эрүүл мэндийн байгууллагуудын харилцаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оршиж байсан бөгөөд төсөл нь олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэхэд голлон анхаарч орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсад, жирийн иргэдийг хамруулсан хэд хэдэн бүлэг бий болгосон. Эрүүл мэндийн үйл ажиллагаанууд нийгмийн эрүүл мэндийн салбар зөвлөлөөр дамжин хэрэгждэг боллоо.   

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2