2017-12-10
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

НООСНЫ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ МАРКЕТИНГИЙН ТӨСӨЛ
НООСНЫ ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ МАРКЕТИНГИЙН ТӨСӨЛ (НӨҮМТ) 
Эмзэг бүлгийн өрхүүдийг ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулан амьдралын нөхцөлөө тогтвортой дээшлүүлэх чадавхтай болгох.  Монгол дахь ноосон гар урлалын тогтвортой хөгжлийг хангаж, хоршооллын бүтцийг бий болгоход иргэд байгууллагуудыг чадавхжуулах

ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА БОЛОН ЗОРИЛТОТ БҮС 
2003-2008 
Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ аймаг 

ОЛОЛТ АМЖИЛТ 
Төсөл нь бодит нөөц боломжийг нэгтгэж чадсанаар эсгийгээр гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг илүү чадавхжуулах боломжийг бүрдүүлсэн. НӨҮМТ-ийн зөвлөмжөөр үйлдвэрлэгчдэд зориулсан байгууллагын бүтцийг бий болгосон. Цаашлаад төсөл стандартад нийцэхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд тохирсон аргазүйгээр хангаж, зах зээлд борлуулах боломжийг олгосон. 

НООСОН ГАР УРЛАЛЫН СУРГАЛТ 
“Ноосон гар урлалыг дэмжих төв” нь 2006 онд байгуулагдсан. Баянзүрх Хөгжлийн төслийн явуулж  төрөл бүрийн сургалтуудыг үргэлжлүүлэн явуулах чадавх бүхий төв болон өргөжив. Уг төсөлд 3000 гаруй ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, олон тооны сургагч багш сургалтанд хамрагдаж, хот болон орон нутагт эсгий урлалын үйл ажиллагаа явуулж байна. 

БОРЛУУЛАЛТЫН ХОРШОО БАЙГУУЛСАН НЬ 
НӨҮМТ-ийн томоохон амжилтын нэг нь “Ноосон Зангилаа” Дундын Хоршоог 2006 оны 6 сард үүсгэн байгуулсан юм. Анхан шатны 10 хоршоодын үйл ажиллагааг нэгтгэх, зохицуулах зорилгоор байгуулагдаж, 200 орчим үйлдвэрчлэгдийг багтаасан бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь Дундын Хоршоогоор дамжин борлогдож тэдний орлогын эх үүсвэр нэмэгдэж амьдрал мэдэгдэхүйцээр дээшилсэн. Цагаан Алт Ноосон Урлалын дэлгүүрийг 2001 онд Улаанбаатар хотод байгуулсан. Тус дэлгүүрийг НЛМ Норвегийн туёалмжийн байгууллага Дундын Хоршоонд шилжүүлэн өгсөн. 

НӨЛӨӨЛЛИЙН АЖИЛ
Төсөл нь Монгол улсад хоршоодын үйл ажиллагаагаа явуулах орчинг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тухайлбал анхан шатны хоршоод болон Дундын хоршоог байгуулсан, ЗГ-ын түвшинд нөлөөлөл сурталчилгаа хийх зэрэг ажлуудыг дурьдаж хүрээнд хийгдсэн болно. Мөн 2007 онд Хоршоодын Үндэсний анхдугаар Ассамблейг зохион байгуулсан. Төслийн хүрээнд үүсгэн байгуулагдсан хоршоод нь Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бусад хоршоодод үлгэр жишээ болохуйц “Загвар” хоршоо болж, тэдэнд зөвлөх түвшинд ажиллаж чадаж байгаа нь цаашид ч үр нөлөөгөө өгөх онцгой амжилт юм. 

ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ ХАДГАЛАХ НЬ 
Өнөөдрийн байдлаар 250-300 гаруй хүн НЛМ-ийн ноосон бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа болон НӨҮМТ-ийн шууд үр дүнд байгуулагдсан компаниудад ажиллан орлогын эх үүсвэрээ бүрдүүлж байна. 200 гаруй үйлдвэрлэгчид Цагаан алтын гишүүн бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүнээ байнга тус дэлгүүрт нийлүүлдэг байна. Тэд олон улсын үзэсгэлэнгүүдэд амжилттай оролцсон нь гадаад орнуудаас их хэмжээний экспортын бүтээгдэхүүний захиалга авахад эерэгээр нөлөөлсөн. 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2