2017-12-10
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ

ХҮҮХЭД-ГЭР БҮЛ ТӨСӨЛ (ХГБ)
Төсөл нь хүүхдийн эрхийг хамгаалах, түүний хэрэгжилтэд нөлөөлөх улмаар зорилтот бүс нутгийн олон нийт, өрх бүлд нийгмийн суурь үйлчилгээг хүргэх, эмзэг бүлгийн хүүхдүүдийн амьдралын нөхцлийг сайжруулах үндсэн зорилготой. 

ТӨСЛИЙН ЗОРИЛТОТ БҮС, ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА 
1999-2008
Улаанбаатар хотын Сүхбаатар, Багахангай, Налайх дүүрэг 

ОЛОЛТ AМЖИЛТ
ХГБ төсөл нь зорилтот бүс нутгийн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, эцэг эхчүүдийг нь өрхийн орлого нэмэгдүүлэх сургалт, үйл ажиллагаанд хамруулах түүнчлэн эрүүл мэндийн мэдлэг олгох, эрүүл мэндийн сайн дурын ажилтан бэлтгэх зэрэг ажлуудыг амжилттай зохион байгуулж ажилласан. Олон нийтийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хандлагыг өөрчлөхөд ихээхэн анхаарал тавьж ажилласан нь үр дүнгээ өгсөн ажил болсон байна.

БОЛОВСРОЛ
Төсөл нь сургууль завсардалтыг бууруулахын  тулд олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулж ажилласны үр дүнд сургууль завсардаад байсан, тусгай хөтөлбөрөөр хичээл заалгадаг байсан хүүхдүүдийг ерөнхий боловсролын  сургуульд  хамруулсан байна. Мөн зорилтот бүлгийн өрхүүдийн бага насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулсан нь тэдгээр хүүхдүүдийг сургуульд ороход чухал алхам болохын зэрэгцээ зорилтот орон нутгийн хүүхдүүдийн СӨБ-д хамрагдалтыг 80-90% хүргэж чадсан. Эцэг эхчүүд хүүхдүүдийн боловсрол эзэмших эрхийг ухамсарлаж эхэлсэн бөгөөд тэднийг сургуульд хамрагдахад нь анхаарч улмаар хүүхдүүдийн сурах нөхцөл сайжирсан.  

ХГБ төсөл нь өсвөр насны хүүхдүүдийг амьдрах ухааны болон мэргэжлийн сургалтуудаар дамжуулан тэдний өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллажээ.

ЭРүүЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ
ХГБ төсөл нь эрүүл мэндийн сайн дурын ажилтнуудаар дамжуулан эрүүл мэндийн тусламж дэмжлэгийг үзүүлэхэд анхааран ажилласан.  Эдгээр сайн дурын ажилтнууд нь зорилтот бүс нутгийн хүн амд эрүүл мэндийн дэмжлэг туслалцаа, мэдлэг боловсрол олгоход гар бие оролцсон юм. Төслийн сургалт, үйл ажиллагаанд хамрагдсан оролцогчид түгээмэл өвчнүүдийн шинж тэмдэгүүдийг тодорхойлж чаддаг болсон төдийгүй халдварт өвчлөлүүдээс хэрхэн сэргийлэх тухай суралцжээ. Ийнхүү уйгагүй ажилласны үр дүнд иргэд олон нийтийн эрүүл мэндийн боловсрол мэдлэг сайжирсан байна.  

Мөн төслийн зорилтот бүлгийн хүүхдүүд хамрагдсан цэцэрлэгүүдэд амны хөндийн эрүүл мэндийн аян өрнүүлэн, орон нутгийн шүдний эмч нартай гэрээ хийж ажиллан хүүхдүүдийг үзлэг, эмчилгээнд хамруулсан нь бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулсан. 
Эмэгтэйчүүдийн өвчлөл болон эрүүл мэндийн сургалтуудад зорилтот бүс нутгийн эмэгтэйчүүдийг хамруулахад анхааран ажиллалаа. 

ГЭР БүЛИЙН ХөГЖЛИЙН ТөВ
Энэ төсөл хэрэгжилтийн хугацаанд  зорилтот бүс нутагтаа байнгын ажиллагаатай Гэр Бүлийн Хөгжлийн  дөрвөн төвийг байгуулжээ. Хөгжлийн эдгээр төвүүдээр дамжуулан эмзэг бүлгийн өрхүүдийг  амьдрах ухаанд сургах, өрхийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд хэрхэн өөрсдийн нөөц, боломжоо зөв ашиглаж сурах, мэдлэг чадвараа дээшлүүлэхэд нь чиглэсэн сургалт үйл ажиллагаа зохион байгуулахаас гадна  зарим тусламж дэмжлэг үзүүлж байсан. Түүнчлэн эдгээр төвүүдийн нийгмийн ажилтнууд зорилтот өрхүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, харилцааны ур чадварыг сайжруулахад зөвлөн туслах чиглэлээр ажиллаж байв. Ээжүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, орон нутгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болжээ. 

ОРЛОГО НЭМЭГДүүЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төсөлд хамрагдагсад өөрсдийн орлогоо нэмэгдүүлэхийн тулд шинэ туршлага, ур чадвараа ашиглан тасралтгүй суралцсаар байлаа. Хоршоод бий болж, иргэд хамтран ажилласны үр дүнд өрхийн орлого нэмэгдэж, илүү тэжээллэг хоол хүнсээр өөрсдийгөө хангах болсон байна. Амьдралын баталгаажих түвшингөөс доогуур өрхүүдийн хүүхдүүдийн цэцэрлэг, сургуульд хамрагдах байдал өссөн нь тухайн өрхийн орлого нэмэгдсний үр өгөөж юм. 

СУРГАЛТ, СУРТАЛчИЛГАА БОЛОН НөЛөөЛЛИЙН үЙЛ АЖИЛЛАГАА
Төслийн хэрэгжих хугацаанд ХГБ төсөл нь багш, нийгмийн ажилтны чадваржуулах сургалтуудад түлхүү анхааран ажилласны үр дүнд эмзэг бүлгийн өрхүүдийн хүүхдүүдэд хандах хандлага, тэдний талаарх ойлголт, тэдэнтэй ажиллах ур чадвар нь сайжирч өөрчлөгдсөн байна.  Хүүхдийн чиглэлээр ажилладаг байгууллагуудтай уялдаа холбоо бүхий хамтын ажиллагааг бий болгосноор цаашид хүүхэдтэй ажилладаг хүмүүсийн мэргэжлийн ур чадвар улам сайжирсан юм. 
Хүүхдийн эрх болон гэр бүлийн хүчирхийллийн чиглэлээр сургалт сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаануудыг  идэвхжүүлснээр иргэд, олон нийт, мэргэжилтнүүдэд хүрч нөлөөлөн, ойлголтыг сайжруулж чаджээ. Үүний үр дүнд хүүхдэд хандах олон нийтийн хандлага өөрчлөгдөж эхэлсэн байна. ХГБ төсөл нь төрийн бодлого тодорхойлж, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагуудтай идэвхтэй хамтын ажиллагаатай байсны үр дүнд Хүүхдийн Төлөө Үндэсний Зөвлөлийн зөвлөх гишүүнчлэлтэй болсон юм. 

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2