2017-12-10
"ХҮҮХЭД БИДНИЙ ИРЭЭДҮЙ" - CHILDREN OUR FUTURE "ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА" - SERVING TOGETHER IN THE HEALTH SECTOR


ХЭХ 2 ТӨСӨЛ

ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ
ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ НЬ” сэдэвт Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд аймгийн СӨЭМТ-ийн НЭМ-ийн ажилтнуудын туршлага солилцох бүсийн зөвлөлдөх арга хэмжээ боллоо. 

Баян-Өлгий аймгийн Бугат суманд Баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын  Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын “Өсвөр үеийн Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах нь” сэдэвт зөвлөлдөх уулзалт 2015 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ажиллаж байгаа нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд харилцан туршлага солилцох, мэдлэг ур чадвараа сайжруулснаар иргэдэд ялангуяа хүүхдэд үзүүлэх нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор уг зөвлөлдөх уулзалт явагдсан нь үр өгөөжээ өгсөн, үр дүнтэй арга хэмжээ болсон юм. 


Тус уулзалтанд НТБ-ын суурин төлөөлөгч Бертил Андерссон, ЭМСЯамны Хүүхэд өсвөр үе хариуцсан мэргэжилтэн С.Гантуяа, НТБайгууллагын ЭМАШТҮБ-2 төслийн удирдагч С.Баяржаргал, Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга, Төслийн Удирдах Зөвлөлийн дарга Т.Манкей, Нийгмийн Хөгжлийн хэлтсийн дарга С.Ерия,  Бугат сумын Засаг дарга Х.Ержанат ЭМГ-ын дарга С.Айгүл нар оролцсоноос гадна  3 аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга мэргэжилтнүүд, ЭМГ-ын НЭМХ-ийн дарга, мэргэжилтнүүд, Сум өрхийн эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн ажилтнууд нийтдээ 70 хүн гурван өдрийн турш туршлага солилцож хамтран зөвлөлдлөө.

Тус зөвлөгөөнөөс аймаг бүр хүүхдийн нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хийх ажлын жагсаалт гарган төлөвлөгөөний эхний хувилбарыг боловсруулан, аймаг, сумын удирдлагуудын түвшинд хэлэлцэж, бодлого чиглэлээ тодорхойлохоор боллоо. Мөн аймгуудын шилдэг туршлагуудыг нэвтрүүлснээр аймаг бүрт НЭМ-ийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанар дээшлэх, үр дүнтэй уулзалт болсон нь оролцогчдын идэвх оролцоо, тэмдэглэн хэлсэн үгнээс харагдаж байлаа.

Тухайлбал: ЭМСЯ-ны мэргэжилтэн С.Гантуяа хэлэхдээ зөвлөгөөнд оролцоод маш их туршлага хуримтлууллаа. Баруун бүсийн алслагдсан газрын хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр хийсэн олон ажлуудтай биечлэн танилцлаа.

Цаашид бүх шатны удирдлагуудад мэдээллийг хүргэх болно. Мөн амны хөндийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрт хүүхдэд багаас нь эрүүл дадал хандлага олгож байгаа “Шүдний хуурай угаалга”-ын аргыг хэрэгжүүлэхээр тусгахаа амлаж байна гэсэн нь төслийн үйл ажиллагааны өөриймсөг, тогтвортой байдлыг хангахад төрийн бодлогын хэмжээнд дэмжин сайшааж байгаа чухал үр дүн юм. 
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)
Санал асуулга
Санал асуулга
Та сурагчдын дотуур байрны нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байна вэ?
Сайн
Дунд
Муу
 
 Үр дүнг харах (50)

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2016 | NORWEGIAN LUTHERAN MISSION MONGOLIA
Developed by:miniCMS™ v2